Өдөрлөгийн танилцуулга

Хэвлэх
PDF

ФРАНЦ-МОНГОЛЫН  

СОЁЛЫН ӨДРҮҮД 2010 

2010 ОНЫ 5 САРЫН 7,8,9

Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрò

“Цагаан толгойн үсэгнээсээ эхлээд бүхий л зүйл нь ялгаатай хоёр өөр ертөнц Улаанбаатар хотноо хамгийн сайхан үйлсийн төлөө уулзан золгох гэж байна”

Монголын сонгодог урлагийн гэгээн ордон болсон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 2010 оны 5-р сарын 7,8,9-ны өдрүүдэд “Монгол – Францын соёлын өдрүүд 2010” том арга хэмжээг Францын Элчин сайдын  яамны ивээл доор “Винкс Континенталь” компани анх удаагаа өргөн хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Соёлын өдөрлөгийн хүрээнд хоёр орны номын зохиолч, хэвлэлийн компаниуд, уран бүтээлчдийн уулзалт, номын танилцуулга, үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн  тоглолт, гэрэл зураг, эртний эдлэл, археологийн үзэсгэлэн зэрэг туршлага, мэдээлэл солилцох өргөн боломж бүхий арга хэмжээнүүд үнэ төлбөргүй, нээлттэй зохион байгуулагдана.

Мөн энэхүү өдөрлөгөөр дамжуулан хоёр орны ном эрхлэн гаргагч хэвлэлийн компаниуд, орчуулагч, зохиолч, уншигчдыг нэг доор уулзуулж өөрийн орны ном хэвлэлийн хөгжил, өнөөгийн түвшин, тулгамдсан асуудал зэргийг Франц улсын туршлага, мэргэжилтнүүдийн дүгнэлтийн тусламжтайгаар тодорхойлж, цаашид хөгжлийн шинэ түвшинг нээн өөрийн орны зохиолчдын дэлхийн тавцанд хөл тавих боломжийг илэрхийлэхийн зэрэгцээ Франц Монгол хоёр орон өөрсдийн соёл урлаг, хэл бичгийн соёлоо дэлгэн танилцуулахыг зорьж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус, эрдэмтэн багш, эх эхчүүд та бүхэн энэхүү нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд өргөнөөр оролцож, оюуны мэдлэгээ аривжуулах боломжийг нээх нь бидний бас нэгэн зорилт болж байгаа.

Энэ үүднээс уг соёлын өдөрлөгт Монгол талаас манай зохиолч, орчуулагч, соёл урлагийн томоохон төлөөлөгчид  Францаас нэр хүнд бүхий Grasset  хэвлэлийн компаний Ерөнхийлөгч ноён Жан Клод Фаскэль, түүний гэргий Magazine Littéraire  захиралаар ажиллаж байсан хатагтай Ники Фаскэль мөн Францын уран бүтээлчдийн багт  “Лө Монд” сонины уран зохиолын шүүмжлэгч зохиолч Ф.Ж.Катинчи,  чадварлаг гэрэл зурагчин зохиолч Мишэл Фолько, мөн өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнтэйгээ уригдаж байгаа алдарт гэрэл зурагчин Мишэл Сэтбүн нар албан ёсоор оролцох юм. Түүнчлэн энэхүү өдөрлөгийг сурвалжлахаар францын тусгай сэтгүүлчдийн баг ирж байгаа нь францын талаас ч энэхүү өдөрлөгт өндөр ач холбогдол үзүүлж байгаагийн илэрхийлэл болж байна.

Гурван өдрийн нээлттэй оюуны өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урья.

 

Add comment


Security code
Refresh

Ивээн тэтгэгчид

Хамтран зохион байгуулагч

Номын өдөрлөгт оролцогч

Online

Манайд 1 зочин онлайн